Компьютерийн гэмт хэрэг

2011-04-22 00:33

КОМПЬЮТЕРИЙН ГЭМТ ХЭРЭГ Улаанбаатар хот • Компьютерийн гэмт хэргийн анхны хууль тогтоомж • Компьютерийн гэмт хэрэг: ойлголт, тодорхойлолт • Компьютерийн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээ • Компьютерийн гэмт хэргийн объект • Компьютерийн гэмт хэргийн субъект Компьютерийн гэмт хэрийн анхны хууль тогтоомж Өндөр хөгжилтэй өрнөдийн хөгжингүй орнуудад мэдээллийн шинэ орчин бий болж байгааг харгалзан өнгөрсөн зууны 70-аад оны сүүлч 80-аад оны эхэн үеэс эхлэн өөрсдийн хууль тогтоомжуудад уг асуудлыг тусгах болсон мэдээ, мэдээллийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон шинэ хууль, хуульчилсан актууд гаргажээ. Тухайлбал АНУ нь 1967 онд “Мэдээллийн эрх чөлөөний хуулийг” анх гаргасан бол 1974 онд “Хувийн мэдээллийг хамгаалах хууль”, 1978 онд “Мэдээллэгчийн эрх зүйн статусын тухай хууль”, 1982 онд “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль”, 1990 онд “Мэдээллийн эрин үеийн эрхийн тухай билль” зэрэг олон чухал хуулиуд гаргажээ. АНУ нь 1978 онд эрүүгийн хуулин даа “Компьютерийн гэмт хэрэг” гэсэн шинэ бүлэг нэмж оруулсан ба 1990 оноос эхлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон голлох баримт бичгүүддээ “Мэдээллийн боломж, нөөц бол АНУ-ын үндэсний баялаг бөгөөд нийгмийн ашиг сонирхлоор дэмжигдэж хамгаалагдсан байна” гэсэн заалт зарчмыг оруулж, тэр төрийн бодлогын түвшинд томьёологдож иржээ. Компьютерийн гэмт хэрэг: ойлголт, тодорхойлолт 1958 онд АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд компьютерийн (ТЭМ- тооцоолох электрон машин) тусламжтай үйлдсэн анхны гэмт халдлага бүртгэсэн1 тухай мэдээлжээ. 1979 онд ЗХУ-ын (хуучнаар) Вильнюс хотод анхны компьютер ашигласан гэмт хэрэг үйлдэгдэж улсад 78.5 мянган рублийн хохирол учирчээ. "Эрх зүйн зөрчлийг бүртгэх олон улсын сан"-д уг фактыг бүртгэсэн нь манай хойд хөршийн 1 Ц.Хүрэл-Очир Эрх зүй ¹15 2007.75 дахь тал хувьд энэ төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол байсан. Гэвч судлаачид "Компьютерийн гэмт хэрэг"-ийг тодорхойлох олон хувилбар, хандлагуудыг тогтоосон боловч нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байна. 1979 онд АНУ-ын өмгөөлөгчдийн холбооны нэгдсэн чуулган тус улсын Даллас хотод хуралдаж, "компьютерийн гэмт хэрэг"-ийн үндсэн шинжийг: 1. Мөнгө, өмч хөрөнгө, ашиг олох зорилгоор "хуурамч" нэр томъё огоор халхавчилж эсвэл бусдын нэрийг хууль бусаар ашиглаж компьютер, компьютерийн систем, мэдээллийн сүлжээг ашигласан болон ашиглахыг завдсан үйлдэл; 2. Компьютер, компьютерийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрт хадгалж буй мэдээллийн caн, програм хангамж, өгөгдлийн баазыг санаатайгаар өөрчлөх, эвдэх, гэмтээх, устгах зорилгоор урьдчилан бэлтгэсэн үйлдэл; 3. Компьютер, компьютерийн систем, мэдээллийн сүлжээний хоорондын холбоог урьдаас санаатайгаар зөрчсөн үйлдэл гэж тус тус томъёолжээ. 1984 онд ХБНГУ-ын хууль тогтоогчид "компьютерийн гэмт хэрэг"-ийг холбогдох хууль тогтоомждоо тусгаж, тус улсын хуулиар уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газарт харьяалуулж "мэдээллийн электрон боловсруулалт нь гэмт халдлагын хэрэгсэл буюу объект болж буй хууль зөрчсөн бүх үйл ажиллагааг" компьютерийн гэмт хэрэг гэж томъёолсон байна . Швейцарийн Холбооны Улсын шинжээчид "компьютерийн гэмт хэрэг"-т "мэдээллийн электрон боловсруулалтын тусламжтай үйлдсэн, эд хөрөнгийн хохирол учруулсан, санаатай, хууль бус бүх үйлдэл гэж үзжээ.” Компьютерийн гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн ойлголт Өнөөдөр дэлхий дахинд компьютерийн гэмт хэрэг эдийн засгийн шинжээр нилээд өргөн үйлдэгдэж байгаа нь хууль сахиулах байгууллагуудад шинэ шинэ хүндрэлүүдийг бий болгож байна. Судлаачид компьютерийн гэмт хэрэг үйлдэх хамгийн энгийн хэлбэрт: • Тайлан, төлбөрийн нэхэмжлэлийг дуурайлгаж үйлдэх; • Электрон төлбөр, тооцооны баримтыг хуурамчаар үйлдэх; • "Хуурамч" дансанд мөнгө шилжүүлэх; • "Хуурамч" төлбөрийн хэрэгслээр худалдаа хийх; • Төлбөрийг үндэслэлгүйгээр буцааж авах; • Хуурамч бичиг баримт үйлдэх; • ТЭМ-ны мэдээлэл, програм хангамжид өөрчлөлт оруулах; • Ажлын цагийг хуурамчаар буюу хууль бусаар нэмж тооцуулах; • Электрон мөнгөн сангаас мөнгө ашиглан шамшигдуулах; • Машин-цагийн хулгай хийх (тухайлбал, бүх төрлийн тоолуурын заалтыг өөрчлөх) зэргийг нэрлэсэн байдаг.2 Криминологийн зарим судалгаанаас үзэхэд гэмт этгээдүүд дараах үндсэн сэдэлт агуулж гэмт үйлдэл хийсэн нь тогтоогджээ. Үүнд: • Санхүүгийн бэрхшээлээс гарах; • Нийгмээс хүртэж чадаагүй баялгийг цаг "хожиж" авах гэсэн итгэлд улайрах (донтох); • Ажил олгогч, эсвэл албан байгууллагаасаа өшөө авах; • "Би хэн бэ?" гэдгээ таниулж, мэдрүүлэх; • Компьютераас "ухаантай", давуу чадвартай гэдгээ нотлох гэсэн сэдэлтийг тус тус хамааруулсан байна.3 Ихэвчлэн өндөр мэргэшилтэй програмистууд, банк-санхүүгийн ажилтнууд энэ төрлийн гэмт халдлага үйлддэг нь тэдний ажиллах орчин, мэдээллийн технологийн мэдлэг чадвараа ашиглахад дөхөм байдагтай холбоотой. Компьютерийн гэмт хэргийн илрүүлэлтийн төвшин бага байдаг үндсэн шалтгаан нь тухайн байгууллага гарсан гэмт үйлдлийг зөвхөн өөрийн хүчээр шийдвэрлэх гэж оролддогоос шууд хамааралтай. Мөн тухайн байгууллагын удирдлага ажил хэргийн хүрээний нэр хүндээ алдах, үйлчлүүлэгчийн тоо цөөрөх, шүүхийн процессын явцад байгууллагын хамгаалалтын дотоод нууцыг задлах, зарим тохиолдолд өөрсдийн хууль бус үйлдлүүд илрэх зэрэг олон хүчин зүйлээс болгоомжилдог. Компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээ гэмт халдлагын зүйл болсон нь энэ хэргийн онцлог үр дагавар үүнээс үндэслэн тэрхүү хүрээнд халдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлан тогтоох шаардлага гарч ирсэн.4 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн "Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг"5 гэсэн зүйлээр технологийн үсрэнгүй хурдаар хөгжиж буй мэдээллийн технологийн орчин дахь нийгмийн харилцааг зохих төвшинд хамгаалан зохицуулахад учир дутагдалтай бөгөөд үндэсний хэмжээнд "Компьютерийн эрх зүйн" тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалтын механизм эхний шатандаа байна. 2 Ц.Хүрэл-Очир Эрх зүй ¹15 2007.76 дахь тал 3 Мөн тэндээс. 4 Ж.Хурцгэрэл Криминалистик-II. УБ, 2004, 489 дэх тал 5 Төрийн мэдээлэл, 2002. ¹5 Компьютерийн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээ Компьютерийн гэмт хэрэг нийгэмд маш аюултай, хор уршиг бүхий гэмт үйлдэл гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний соёлын бүх үнэт бүтээлүүдийг хулгайлсантай дүйцэхүйц хэмжээний хохирол учруулах чадвартай гэж олон орны шинжээчид санал нэгтэй үздэг. НҮБ-аас гаргасан тайланд өнөөгийн байдлаар компьютерийн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол хууль бусаар зэвсэг арилжаалах болон хар тамхи худалдаалах наймаатай дүйцэхүйц хэмжээнд хүрснийг цохон тэмдэглэжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Компьютерийн аюулгүй байдлын институтээс явуулсан хамтарсан судалгаанд өөрийн улсын болон гадаадын 250 компанийг хамааруулж, 1997 онд компьютерийн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээ 137.0 сая ам.долларт хүрснийг тогтоосон нь урьд оноос 37.0 хувиар өссөн бол энэхүү хохирлын хэмжээ 5 жил хүрэхгүй хугацаанд (2003 онд) 455.0 сая ам. долларт хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд зөвхөн АНУ-ын эдийн засагт энэ төрлийн гэмт хэргийн улмаас 10.0 орчим тэрбум ам.долларын хохирол учирсан гэх тооцоо гарчээ (нэлээдгүй хохирлыг бүрэн илрүүлж чадаагүй, хохирогчид зарим хохирлоо мэдүүлээгүй зэргийг тооцоогүй). Иймээс орчин цагт компьютерийн гэмт хэрэг эдийн засгийн салбарт их хохирол учруулж байгаа төдийгүй банк-санхүүгийн салбарт энэ төрлийн халдлага улам эрчимжих болов. Олон улсын "Кассандра" судалгааны байгууллага дээрх асуудлаар хуульч, банк-санхүүгийн ажилтнуудын хүрээнд социологийн судалгаа хийж үзэхэд дээрх төрлийн гэмт хэргийн улмаас банк-санхүүгийн байгууллагуудын хүлээх хохирлын хэмжээ цаашид улам нэмэгдэнэ гэж судалгаанд оролцогсдын дийлэнх хариулсан нь1 уг гэмт үйлдэл нийгэмд аюултай бодит үзэгдэл болсныг харуулахын зэрэгцээ цаашид энэ хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж, улмаар таслан зогсоох арга хэмжээг эрчимжүүлэхийг нийгмийн шаардлага харуулж байна. 1995 оны X сард Интерпол компьютерийн гэмт хэргийн талаар олон улсын бага хурлыг анх удаа зохион байгуулж, нийт 49 улсын төлөөлөгч оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хууль сахиулах байгууллага, тусгай алба, банкны аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд, мэдээллийн технологийн шинжээчид 1 http://www.mte.ru- (Минаев В.А., Саблин В.Н. Основные проблемы борьбы с компьютерными преступлениями в Россий. Экономика и производство) хамрагдаж, дараах дүгнэлт гаргасан. Үүнд: 1. Мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг эрүүгийн шинжтэй гэмт үйлдэлд түгээмэл ашиглах хандлага улам бүр өсөн нэмэгдэж, компьютерийн технологийн хөгжлийн ололт, үр дүнг компьютерийн гэмт хэрэг үйлдэхэд ашиглах болсон шалтгаан, нөхцөлийг олон, практикийг хослуулж судлах шаардлага бий болсныг; 2. Компьютерийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг зохицуулахад дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын хувьд хүндрэл бэрхшээл нилээдгүй учирч, уг гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг арга хэмжээ авахад онолын болон практикийн бэлтгэл хангагдаагүй байгааг; 3. Орчин үеийн техник, технологийн дэвшлийн хурдцыг дагаж компьютерийн гэмт хэрэг улам олноор үйлдэгдэх болж, компьютерийн залилан хийх, компьютерийн техник, хэрэгсэл ашиглаж "мөнгө угаах", компьютерийн вирус тархаах, мэдээллийн сүлжээнээс мэдээлэл хулгайлах зэрэг гэмт үйлдлүүд онцгой анхаарал татаж байгааг харгалзан Интерполын хүрээнд уг асуудлыг хариуцсан мэргэшсэн байгууллага байгуулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиглэлээр олон улсын хэмжээнд мөрдөгдөх зөвлөмж, эрх зүйн актыг боловсруулах шаардлагатай гэж тус тус дүгнэжээ. Компьютерийн гэмт хэргийн объект Компьютерийн гэмт хэргийн төрлийн объектын асуудал өнөөг хүртэл судлаачдын дунд маргаантай хэвээр байна. Украины судлаач Н.В.Карчевский компьютерийн гэмт хэргийн төрлийн объектыг дараах хоёр хандлагаар ангилжээ.1 Үүнд: • ТЭМ, түүний систем, компьютерийн сүлжээний ашиглалтын аюулгүй байдал; • ТЭМ, түүний систем, компьютерийн сүлжээгээр дамжуулж буй мэдээллийн харилцааг хамааруулсан байна. Доктор, профессор Г. Совд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227, 229 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектыг "Мэдээллийг эзэмшигч буюу гуравдагч этгээдийн мэдээллийн эрх, гэмт халдлагын зүйл нь компьютерийн мэдээлэл байх болно". Мөн тэрээр "Компьютерийн мэдээлэл гэдэг бол агуулагч машинд хадгалж буй болон сансрын холбооны шугамаар дамжин цахилгаан тооцоолон бодох машинд хүлээн авдаг бүх төрлийн мэдээлэл"2 гэж тайлбарлажээ. Харин академич С.Нарангэрэл "Компьютерийн мэдээлэл гэж түүний ойд хадгалсан компьютерийн байгууламжуудын хооронд дамжуулагдсан мэдээлэл"3 гэж 1 “Эрх зүй ба Интернет: онол, практик” Олон улсын Y бага хурал илтгэлээс авав. 2 Г.Совд. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар. УБ. 2002., 320-323 дахь тал 3 C.Нарангэрэл. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй. Тусгай анги. УБ, 1996., 173 дахь тал үзсэн байна. Академич С.Нарангэрэл “Гэмт хэргийн шууд объект бол гэм буруутай этгээдийн гэмт халдлагад шууд өртөгдсөн эрх ашиг мөн"4 гэж үзжээ. Энэхүү онолын тайлбарыг үндэслэн компьютерийн зарим төрлийн гэмт хэргийн шууд объектыг (Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227, 229 дүгээр зүйл) компьютерийн мэдээллийг өмчлөх эрх гэж үзвээс ийм гэмт хэргийн халдлагын зүйл нь компьютерийн мэдээлэл байх боломжтой. Өөрөөр хэлбэл, онолын хувьд өмчийн эсрэг гэмт хэргийн халдлагын зүйл нь физикийн, эдийн засгийн, хууль зүйн гэсэн шинжүүдийг агуулдаг бөгөөд компьютерийн мэдээллийн хувьд эдгээр шинжийг тогтоож өгөх нь гэмт хэргийн халдлагын зүйл болох мэдээллийг тодорхойлох хамгийн зөвшөөрч болохуйц арга юм. Физик шинж. Компьютерийн гэмт хэргийн халдлагын зүйл болох компьютерийн мэдээллийг материаллаг зүйлд хамааруулах боломжгүй. Материаллаг бус зүйл болох мэдээлэл нь агуулагч биетийн тусламжтай нийгмийн харилцаанд ордог. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн халдлагын зүйл болох компьютерийн мэдээллийн физик шинж нь мэдээллийг агуулагчид оршино. Мэдээлэл агуулагчид компьютерийн мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулахын тулд ашигладаг зүйл, эсвэл эд юмсыг ойлгож болно. Үүнд дискет, оптик болон хатуу диск зэрэг нь компьютерийн мэдээллийг агуулагч юм. Компьютерийн гэмт хэргийн субъект Компьютерийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг: 1. Хохирогч байгууллагатай хөдөлмөрийн харилцаагүй боловч бусад байдлаар холбоотой этгээд 2. Тухайн байгууллагад хариуцлагатай алба хашиж буй ажилтан 3. Албан тушаалаа урвуулж ашигласан тооцоолох электрон машины мэргэжилтэн гэж ерөнхий ангиллыг хийж болно. Харин өрнөдийн шинжээчид тухайн субъектийн ажил үүргийн хүрээнд нь: 1. Мэдээлэл оруулах төхөөрөмж теле дамжуулах шугамын сүлжээг хариуцдаг электрон тооцоолох машины операторууд “үйлдлийн” гэмт хэрэг хийх бололцоотой субъект; 2. Програм хангамжийн сан хариуцсан ажилтан, системийн болон хэрэглээний програмистууд, компьютерийн өндөр боловсролтой хэрэглэгчид ихэвчлэн "програм хангамж" ашиглаж гэмт хэрэг үйлддэг субъект; 3. Системийн болон терминал төхөөрөмж хариуцсан инженер, мөн цахилгаан, 4 C.Нарангэрэл. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй. Ерөнхий анги. УБ, 1999., 119 дэхь тал холбооны инженерүүд компьютерийн системийн техникийн хэсэгт аюул учруулах чадвартай субъект; 4. Компьютерийн сүлжээ, мэдээллийн сан, програм хангамж болон операторуудыг удирддаг зохион байгуулалтын ажил хариуцсан, компьютерийн гэмт хэрэг үйлдэх магадлалтайд тооцогддог субъект; 5. Тооцоолох электрон машины үйл ажи